Монгол брэнд холбоо ТББ, АНУ-н Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “АНУ-ын зах зээлд экспорт хийх боломж” төсөл хөтөлбөрийг Монголын уул уурхайн бус салбарын үйлдвэрлэгч компани болон аж ахуйн нэгжүүдийн дунд хэрэгжүүлэхээр боллоо.
Төсөл хөтөлбөрийн хүрээнд арваннэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн худалдааны экспертүүд урилгаар манай улсад хүрэлцэн ирж,АНУ-ын зах зээлд нэвтрэх сонирхолтой 30 компани, аж ахуйн нэгжид зориулан тусгайлсан сургалт уулзалт төслийн үнэлгээг хийнэ.
Уг арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох зөвлөмж зөвлөгөөг өгөх мөн, Америкийн хөрөнгө оруулалтын корпорац болон хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт татахад анхаарах нөхцөлүүд, хууль эрх зүйн орчин, гэх мэт шаардлагатай нэгтгэсэн мэдээллүүдийг танилцуулах сургалтын хэсэг олгох юм.
Үүнээс гадна сургалтад хамрагдсан 30 компани, аж ахуйн нэгжүүдээс экспертүүд 10 хүртлэх, экспортын чадамжтай үйлдвэрлэгч нарыг сонгон шалгаруулж, үйлдвэрийн байр, орчинд нь очиж танилцана.
Дараагаар нь АНУ-ын Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын тусгай урилгаар тус компани, аж ахуйн нэгжүүдийг АНУ-д урьж, танхимын гишүүн байгууллагуудад бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, нэтворк үүсгэх боломжоор ханган, хамтран ажиллах хамтын ажиллагааг үүсгэх болсныг дуулгахад таатай байна.
Өөрөөр хэлбэл, АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой компани болон энэ чиглэлд ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих тусгай хөтөлбөрт хамрагдах хамгийн том боломж нээгдэх юм.
Монгол брэнд холбоо нь 2016 оноос эхлэн Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлд гаргах, бараа бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр ажиллаж иржээ. Тус холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий нь АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод байрладаг Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн Ерөнхийлөгч хатагтай Доктор Синди Шао-тай уулзаж тохиролцсоны дүнд ийнхүү хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон энэ юм.
Уулзалтын үеэр Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн ерөнхийлөгч хатагтай Доктор Синди Шао өөрийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, гишүүн байгууллагуудын талаарх мэдээллийг танилцуулах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын урилгаар хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа, гадаад харилцаа, эдийн засаг хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны талаарх төлөв байдал болоод тус байгууллагын гишүүн байгууллагууд Монгол Улсыг сонирхох хамтран ажиллах идэвх эрс сэргэж байгаа талаар дурьдсан.
Энэхүү арга хэмжээг Монголын Үндэсний Маркетингийн Холбоо, "Эрх зүйн гүүр" ХХК дэмжиж, хамтран ажиллаж байгаа болно.
Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч, экспертүүдийг танилцуулж байна.
“FAO GLOBAL”ЗӨВЛӨХ КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БРЭНДОН ХЬЮГЕС
Брэндон Хьюгес нь АНУ болон Ази-Номхон далайг хиллэсэн бүс нутгуудын төрийн болон хувийн хэвшлүүдийг мэргэшүүлэх үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын бизнесмен. Ноён Брэндон нь олон улсын жишигт хүрсэн зах зээлийн стратеги боловсруулах, өрсөлдөх чадвартай зах зээлийн судалгаа хийх чиглэлээр мэргэжлийн өндөр төвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч юм. Түүний хувьд олон улсын бизнесийн бакалаврын зэрэгтэй ба АНУ-ын Колумб их сургуулийг гүйцэтгэх удирдлагын Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр дүүргэжээ.
Тэрбээр сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Хятад, Зүүн-өмнөд Ази, Баруун Европ, Балканы хойг, Мексик зэрэг улс орнуудад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дуусгасан арвин туршлагатай нэгэн. Мөн бизнес эрхлэгч байгууллагуудад олон улсын зах зээл дэх өсөлтийн нарийн төвөгтэй байдлуудыг удирдан залахад нь дэмжлэг үзүүлэх засгийн газрын стратеги бодлого, бизнесийн үйл ажиллагааны талаар үнэмлэхүй мэдлэг боловсролтой.
Ноён Брэндон өмнө нь АНУ-ын армид гадаадын засгийн газрын зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлтийг хариуцан зургаан жил ажилласан туршлагатай. Түүнчлэн олон улсад “тинк танк” зэрэглэлтэй “Carnegie Endowment”, “Aзийннийгэмлэгбайгууллага” зэрэг байгууллагуудад ажиллах явцдаа засгийн газрын болон бизнесийн удирдах албан тушаалтнуудтай ажиллаж, бодлогын чиг хандлагыг хөндсөн асуудлуудаар зөвлөмж өгч ажиллаж байна. Ноён Брэндон хятад хэлний мэдлэгтэй бөгөөд Хятадын Элит Цинхуа их сургуулийг АНУ-ын анхны төгсөгчдийн нэг аж.
“FAO GLOBAL” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН AПЕК /АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА/-НЫ СТРАТЕГИ ХАРИУЦСАН ГАЗРЫН ДАРГА КАМЕРОН ЖОНСОН
Ноён Камерон нь Азийн бүс нутаг дахь олон салбарт ерөнхий менежментийн чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн. Тэрбээр Азийн орнууд тэр дундаа Хятад улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад стратегийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг. Ноён Камерон хүндрэлтэй байгаа бизнесийн өөр өөр орчинд стратеги боловсруулах, бүх үйл ажиллагааг хамрах гүйцэтгэлийг боловсруулах, бизнесээ өргөжүүлж, ашиг орлоготой болгох, олон улсад үйл ажиллагаагаар тэргүүлэгч компани болгоход голчлон мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг.
Тэрбээр өмнө нь карбон утас үйлдвэрлэлтээр тэргүүлэгч компанид Азийн бүс нутаг хариуцсан ерөнхий менежерээр, Майкрософт компани, түүний Шанхай дахь хувь нийлүүлсэн компанид бизнесийн менежерээр тус тус ажиллаж байв. Ноён Камерон нь компаниудад тэдний туслан гүйцэтгэгч байгууллагуудыг зах зээлд ороход нь ханган нийлүүлэлтийн суваг, үйлдвэрлэлийн асуудлуудын талаар мэдлэг ойлголт олгож, дэмжлэг үзүүлэн ажилладаг нэгэн билээ.
“ROSS LAW GROUP” ХУУЛИЙН ФИРМИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧГЭРИ Ж. РОСС
Гэри Ж.Росс нь вэнчур капитал болон оффшор хувийн хөрөнгө оруулалтын чиглэлээр тэргүүлэх хуулийн зөвлөгч. Тэрбээр вэнчур капитал болон хувийн хөрөнгө оруулалт, компанийн засаглал, компанийн бусад ерөнхий асуудлуудад чиглэсэн үнэт цаасны хуулийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн хувийн хязгаарлагдмал компани болох “Ross LawGroup” хуулийн фирмийн удирдах түнш юм. Мөн тэрбээр АНУ-ын “Үнэт цаас, биржийн хороо” (SEC-Securities and Exchange Commission)-ийн эрх бүхий хуулийн зөвлөхөөр ажилласан ба энгийн болон давуу эрхтэй үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох (initial public offerings) зэрэг хөрөнгийн зах зээлийн гүйлгээний талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх арвин туршлагатай нэгэн.
Үүнээс гадна энэ эрхэм дүрэм журам, дагаж мөрдвөл зохих асуудлуудаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна. Өмнө нь АНУ-ын “Sidley Austin”болон“Alston & Bird” зэрэг хуулийн фирмүүдэд Хөрөнгийн зах зээл, компанийн үнэт цаасны гүйлгээ, үнэт цаас хариуцсан ажлын хэсэгт тус тус ажиллаж байсан туршлагатай. 2009-2012 онд тэрбээр АНУ-ын Сангийн яаманд ажиллаж, яамнаас хөрөнгө захиран зарцуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “Эрсдэлд орсон активыг аврах хөтөлбөр” (TARP)-тэй холбоотой бусад үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй гэрээт байгууллагууд болон санхүүгийн зуучлагч нарт хяналт тавин ажиллаж байжээ.
ЖОЕЛ А.ГЭЛЛО
Жоел А.Гэлло нь хил дамнасан гүйлгээ үзүүлэхэд чиглэлээр мэргэшсэн “Columbia China League Business Advisory” компани (менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн фирм)-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. АНУ-ын “Настак” хөрөнгийн биржийн үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох (IPO) хэд хэдэн Хятадын компаниудын ТУЗ-ийн гишүүн юм.
Тэрбээр өмнө нь “Deloitte”, “E&Y”,”PwC”, “Dell EMC”, “Deutsche Bank Asset Management” зэрэг аудитын байгууллагуудын гүйцэтгэх удирдлагаар тус тус ажиллаж байсан ажлын туршлагатай. Ноён Жоел нь “Америкийн төв банк”, “Barclays Bank”, “BlackRock”, “BNP Paribas”, “Citigroup”, “Дойче банк”, “ЖП Морган банк”, “Morgan Stanley”, “UBS”, “Дэлхийн Банк” зэрэг дэлхийн 75 гаруй банканд зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн нэгэн. Мөн тэрбээр хөрөнгө/баялгийн захиран зарцуулалт, банк санхүү, дүрэм журам, IPO, M&A , хил дамнасан гүйлгээний сэдвээр Хятад болон АНУ-ын их дээд сургуулиуд, томоохон хурал цуглааны илтгэгч, АНУ-ын “Колумбын их сургууль”, “Johns Hopkins их сургууль”, “Tufts их сургууль”, Нью-Йорк хотын улсын их сургууль болох “Binghamton их сургууль”-д лекцийн хичээл зааж байна.
Leave a Reply