JCI CHIAYI БАЙГУУЛЛАГАД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН АНХНЫ ГИШҮҮН БОЛЛОО

JCI CHIAYI БАЙГУУЛЛАГАД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН АНХНЫ ГИШҮҮН БОЛЛОО

JCI CHIAYI БАЙГУУЛЛАГАД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН АНХНЫ ГИШҮҮН БОЛЛОО

Тайваньд суралцах хугацаандаа Тайваний JCI байгууллагын найзын урилгаар Тайваний JCI CHIAYI салбар байгууллагад уригдаж тус байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар орж байгууллагын гишүүн боллоо.

JCI байгууллага Тайваньд нийтдээ 150 гаруй салбар байгууллагатай бөгөөд JCI CHIAYI салбар салбар байгууллага нь чансаагаараа эхний хоёрдугаарт эрэмбэлэгддэг хүчирхэг байгууллага юм. Идэвхтэй гишүүдийн тоо 150 сенаторуудын тоо нь 100 орчим бөгөөд тус байгууллагын гишүүдийн нийгэмд үзүүлж буй эерэг нөлөөлөл болон бусад олон талын үзүүлэлтээр дүгнэгдэж чансааг тогтоодог байна.

Ингээд та бүхэнд олон улсын залуучуудын JCI байгууллагын талаар товч танилцуулахад JCI буюу Junior Chamber International байгууллага нь 18-40 насны идэвхтэй залуу иргэдийн олон улсын төрийн бус байгууллага юм. JCI байгууллага нь 117 оронд нийт 200,000 гаруй гишүүдтэй. JCI байгууллагын эрхэм зорилго бол “Эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох”.

Энэхүү эрхэм зорилгын хүрээнд JCI байгууллагын үйл ажиллагаа нь залуучуудыг сайн сайхан зүйлс, эерэг өөрчлөлт бүтээх тэмүүлэлтэй болоход хөгжүүлдэг бөгөөд Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх Шашны үйл ажиллагаанаас ангид байх, Хүний болон эрхийг дээдлэх, Даян дэлхийн энх тайвныг эрхэмлэх, Ил тод байх, Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах, зэргээр үйл ажиллагаандаа дээрх зарчимуудыг баримталдаг олон нийтийн залуучуудын байгууллага юм.

Taiwan, Chiayi city. 2019 оны тавдугаар сар.

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »