ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭРЭЭ ТАЙВАНИАС СОНГОЛОО

ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭРЭЭ ТАЙВАНИАС СОНГОЛОО

ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭРЭЭ ТАЙВАНИАС СОНГОЛОО

Монгол Улс жилд 150-200 мянган тонн бордоог газар тариалангийн салбарт хэрэглэдэг хэрэглээтэй улс юм. Эдгээр нийт хэрэглээний 80 гаруй хувийг хөрш орнуудаасаа импортоор худалдан авч газар тариалангийн салбарт бордоо болгон ашигладаг. Энэ нь бид өөрсдийн түүхий эд нөөц боломжоо хангалттай ашиглаж чадахгүй байгааг харуулж байна.

Монгол Улсад энэ чиглэлд сүүлийн жилүүдэд бордоог үйлдвэрлэх цөөн тооны үйлдвэр ашиглалтанд орж байгаа хэдий ч Монгол Улсын нийт хэрэглээний 20 орчим хувийг л хангаж байна.

Иймд энэ чиглэлийн дотоодоо үйлдвэрлэх үйлдвэр байгуулах нь дотоодын зах зээлд эзлэх хувь хэмжээ багтаамж өндөр байгаа нь судалгаагаар тогтоодсон. Монгол Улс 60 гаруй сая тоо толгой малын Хонь, Ямааны өтөг бууц хөрзөн, Үхрийн аргал хорголыг олон улсын дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулан органик компаст бордоо болгон дотоодын зах зээлд борлуулах түүнчлэн өмнөд хөрш орнуудын өндөр хэрэглээтэй газар тариалангийн зах зээлд экспорт хийх талаар судалгаа хийсний үндсэн дээр Тайваний органик бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч компанитай холбогдож төв оффист нь хүрэлцэн очиж уулзалтыг хийлээ.

Тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх талаар эхний яриа хэлэлцээг хийсний үндсэн дээр тус компаний үйлдвэрийн шат дамжлага, үйлдвэртэй танилцах талаар ярилцаж хоёр дахь уулзалтаар тус үйлдвэрийн органик бордоо үйлдвэрлэж буй үйл явцтай танилцаж дараагийн шатны хамтын ажиллагааны талаар ярилцаж хамтарсан судалгааг үргэлжлүүлэн хийх талаар тохиролцлоо.

Тус компаний үйлдвэр нь дэвшилтэт техонолгиор автоматжсан цахилгаан зарцуулалт бага өндөр бүтээмжтэй бөгөөд үйлдвэрийн технологи нь Тайвань болон БНХАУ-ын газар тариалангийн бордооны шаардагдах зохих патентуудаар баталгаажсан давуу талтай юм.

Энэ үйлдвэрийн технологи горимоор үйлдвэрлэсэн органик бордоо нь эрүүл аюулгүй, олон улсын чанарын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд хүрж байгааг тус компаний зүгээс онцоллоо.

Органик бордооны үйлдвэрийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар шаардагдах хөрөнгө оруулалтыг босгох, хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний ажлуудыг эхлүүлээ.

2019 оны 5 дугаар сарын 21 Тайвань

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »