МОНГОЛ-ТАЙВАНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТАД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭЭ

МОНГОЛ-ТАЙВАНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТАД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭЭ

МОНГОЛ-ТАЙВАНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТАД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭЭ

МҮХАҮТ, Тайванийн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хамтран 2019 оны 3 дугаар сарын 25-29-нд Тайпэй хотноо 18 дахь удаагийн Монгол Тайванийн эдийн засгийн хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа. Хамтарсан уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл оролцов.

Хамтарсан уулзалт нь Монгол, Тайванийн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тайванийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, шинэ зах зээлд гарах зэрэг боломжуудыг хоёр талын бизнес эрхлэгчдэд олгох зорилгоор зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

Уг хамтарсан уулзалт арга хэмжээнд миний бие “Монголын барилгын зах зээлд нэвтрэх арга зам”  “Өндөр технологи, ухаалаг фермд түшиглэн Монгол хонины махыг боловсруулж олон улсын зах зээлд борлуулах боломж” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.

Илтгэлдээ: Монголын хөдөө аж ахуйн  өндөр нөөц баялагт, Тайванийн  өндөр технологи, олон улсын чанар, эрүүл ахуй, ухаалаг тоног төхөөрөмжид тулгуурлан байгалийн гаралтай эко хүнс хамтран үйлдвэрлэж олон улсын зах зээлд экспортлох бүрэн боломж байна гэдгийг та бүхэнд хэлэх байна.

Монгол Улс өнөөдөр найрсаг хоёр хөрштэйгээ болон дэлхийн 189 улс орнуудтай дипломат харилцаатай нээлттэй бодлого хэрэгжүүлдэг ардчилсан улс юм. Хэдхэн жилийн өмнө Монгол Улсын байрлал эдийн засгийн хувьд тийм таатай байрлал байж чадаагүй харин одоо Монгол Улсын газарзүйн байрлал давуу талыг бидэнд олгож эхлэх гэж байна. Бид Азийг Европтой, Европыг Азитай холбох хамгийн дөт, хамгийн найдвартай зангилаа улс болж хувираад байна. Тун Удахгүй Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр Ази Европыг холбосон Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридор хэрэгжиж ашиглалтанд орох болно. Одоо хэрэгжиж эхлэх шатандаа явж байна, энэ бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад том боломжийг зүй ёсоор авч ирэх болно.

Иймд та бүнхийг Монгол Улстай одоо хамтран ажиллах цаг нь болсон гэдгийг хэлж байгаа юм. Монголтой хамтран ажиллахаасаа өмнө Монголын үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газар, нүүдэлчин түмний соёл уламжлал, хөдөө аж ахуй, газар тарайлан, хүнс, бизнесийн орчинтой танилцахыг урьж байна.

Монгол бол зочилсон жуулчин, олон улсын зочид төлөөлөгчид хэн бүхэнд дахин зочиллох юмсан гэсэн сэтгэгдэлийг төрүүлж чаддаг дөрвөн улиралтай, өнө их түүхтэй, өргөн дэлгэр газар нутагтай, хамгийн амттай органик махтай, газар нутгийн байрлал нь экспортын бизнес эрхлэхэд давуу талыг олгож эхэлсэн орон байна. Иймд та бүхнийг МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ гэж урьж байна гэж хэллээ. Илтгэлийнхээ төгсгөлд нь Тайваний бизнес эрхлэгчдийн талаас сонирхосон асуултанд хариулт өглөө.

Монгол, Тайванийн худалдаа эдийн засгийн хамтарсан хуралд Монгол Улсын хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, барилга, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлож буй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчдийн дунд B2B уулзалтууд зохиогдов.







admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »