ТАЙВАНЬ ОЮУТНУУДАД “ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭЕРЭГ БОЛОМЖ” СЭДВЭЭР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ

ТАЙВАНЬ ОЮУТНУУДАД “ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭЕРЭГ БОЛОМЖ” СЭДВЭЭР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ

ТАЙВАНЬ ОЮУТНУУДАД “ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭЕРЭГ БОЛОМЖ” СЭДВЭЭР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ

Тайваний Нанхуа их сургуулийн Доктор Инг Хай Лиао багшийн урилгаар Тайвань болон олон улсын оюутнуудад “ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭЕРЭГ БОЛОМЖ” сэдвээр уулзалт ярилцлага хийлээ.

Инг Хай Лиао багш нь Интернет маркетинг, Интернет худалдаа сэдвээр хичээл заадаг бөгөөд энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан багш юм.

Уг уулзалт ярилцлагаар өөрийн санаачилсан Монгол брэнд төслийн цахим шийдэл Монголдоо бүтээж үйлдвэрлэж буй жижиг дунд үйлдвэр, эрхлэгчид Монгол брэнд үйлвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг техт, зураг, дүрс, инфографик хэлбэрээр цахим хуудас, нийгмийн сүлжээгээр олон нийтэд таниулахад дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан www.mongolbrand.mn цахим төслийн талаар болон ухаалаг гар утас хэрэглэгчдэд зориулан MONGOL BRAND апп бүтээж Google store дээр байрлуулсан талаар, шинэ хувилбарыг олон нийтэд хүргэх бүтээгчдээ дэмжсэн бодлогыг эрчимжүүлэх стратегийг танилцууллаа.

Мөн өргөн уудам газар нутаг, үзэсгэлэнт байгаль, найрсаг зочломтгой ард түмэн, өнө их түүх ёс уламжлал, зан заншилтай Монгол Улсынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаад тайвань болон олон улсын оюутнуудыг Монгол Улсад зуныхаа амралтаар зочиллохыг урьж мартагдашгүй дурсамжтай сайхан аялал хийж үзэхийг санал болгож тэдний сонирхосон асуултанд хариуллаа.

Тайваний Нанхуа их сургуулийн төрийн удирдлагын мастерийн ангийн оюутан Ш.Отгон-Өлзий

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »