Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Эрдмийн далай цогцолбор сургууль, Дэлгэрмөрөн сургууль, Ирээдүй 21-р зуун цогцолбор сургууль, Авъяас сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчид, оюутан залуустай “Зорилго тэмүүлэлтэй залуу үе”, “Тайваний технологийн их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж” сэдвээр уулзалт ярилцлага хийлээ.
Уг уулзалтаар зорилгоо цаасан дээр бичиж тэмдэглэх хэрэгтэй, бичиж тэмдэглээгүй хүсэл мөрөөдөл биелэх нь ховор. Тиймээс зорилгоо бичиж эхэлсэн тэр л мөчөөс л таны амьдрал өөрчлөгдөж эхэлнэ гэж судлаачид үздэг талаар энэхүү уулзалтаа эхлүүллээ.
Зорилготой байж түүнийгээ бичиж тэмдэглэх, түүндээ хүрэх арга замуудаа тодорхойлж зорилгынхоо төлөө тууштай ажиллаж хөдөлмөрлөсөн хэн бүхэнд аз гэдэг зүйл өөрөө ирдэг.
Зорилго тэмүүлэлтэй байж түүнд хүрсэн нэг ангийн сонирхолтой жишээг та бүхэнтэй хуваалцаж байна.
Харвардын бизнесийн сургуулийг 1979 онд төгссөн нэг ангийн төгсөгч дунд 1979-1989 хооронд 10 жилийн хугацаанд хийсэн судалгаа юм.
Танд ямар зорилго байна? гэсэн асуултыг асууж судалгаагаа эхэлсэн байна.
Тухайн ангийн нийт оюутны 84% нь хурдхан сургуулиа төгсөөд сайхан ажил хийнэ гэсэн бол 13% нь зорилго байгаа төлөвлөгөө гаргасан боловч бичиж тэмдэглээгүй гэсэн байдаг. Үлдсэн 3 % нь зорилго байгаа түүнийгээ бичиж тэмдэглэж, цаг хугацааг нь тооцож хүрэх арга замаа төлөвлөсөн гэсэн судалгааг өгсөн байдаг.
Арван жилийн дараа судалгааны үр дүнгээ нэгтгэн дүгнэж тухайн ангийг төгссөн бүх төгсөгчдийг дахин хамруулж судалгаа хийхэд дараах үр дүн гарсан байдаг.
Хурдан сургуулиа төгсөөд сайхан ажил хийнэ гэсэн 84 % нь дундаж цалин авдаг хүнээс 4 дахин их цалин орлоготой амьдарч байсан. Зорилго байгаа төлөвлөгөө гаргасан боловч бичиж тэмдэглээгүй гэсэн 13% нь нийт 84 хувийн олж буй орлогоос 3 дахин их цалин орлоготой байсан бол зорилготой түүнийгээ бичиж тэмдэглэж, хүрэх арга замаа төлөвлөсөн гэсэн 3 % нь тус ангийн нийт сурагчдийн 97%-ийн олж буй орлогоос 10 дахин их орлого олж байсан сонирхолтой үр дүнг үзүүлсэн юм.
Нэг ангийг нэг цаг хугацаад адил мэргэжлээр төгссөн хирнээ зорилго тэмүүлэлтэй байж амжилтанд хүрнэ гэдэг жижиг зүйлээс эхлэхээс ихээхэн хамаарч байгаа талаар бичиж тэмдэглэх, төлөвлөх, түүндээ хүрэхийн төлөө зүтгэх ямар чухал ач холбогдолтой талаар ярилцлаа. Аливаа зүйлийг хүн хоёр удаа бүтээдэг. Эхлээд оюун ухаандаа, дараа нь бодит амьдрал дээр бүтээдэг гэж үздэг.
Дан ганц зорилготой хүн урагшладаггүй. Гагцхүү байрнаасаа бага багаар ахиж үр дүнг мэдэрч, түүнээсээ урам зориг авч буй хүн л амжилт өөд алхам алхамаар ойртдог. Иймээс зөв төлөвлөлт, цаг хугацааг үр дүнтэй зарцуулах чухал юм. Фэйсбүүк, интернет, сошиал сүлжээнд хэрэгцээтэй мэдээллүүд байгаа гэвч нэг хэрэгцээтэй мэдээлэл олж авахын тулд 99 хэрэгцээгүй мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байдаг.
Хэрэв хэрэггүй зүйлдээ бүхий л анхаарлаа зарцуулсан бол яг зорилгод нийцсэн хэрэгцээтэй мэдээлэл олж аваад цаг зарцуулах үед анхаарал тань дууссан тархи чинь ядарсан байх болно. Иймд үр дүнгүй цаг хугацааг алдах, сошиалд цаг зарцуулах нь зорилгогүй хүний хийдэг ажил юм.
Хэрэв чиний бодит гүйцэтгэл хийсвэр мөрөөдөл, зорилго тэмүүлэлээ гүйцэж чадахгүй бол сэтгэл гутрал, атаа хорсол, өөрийгөө бус бусдыг буруутгах үзэл сүүдэр мэт чамайг дагах болно. Иймд хоёр гарц байгаа. Хичээл зүтгэлээ зорилго тэмүүлэлээсээ ихэсгэх, эсвэл хүсэл мөрөөдлөө багасгах хоёр зам байгаа талаар бодох хэрэгтэй юм.
УКА ТӨМӨР: Та амьдралдаа зорилго тавиагүйгээс болж бусад хүмүүсийн гаргасан зорилгыг биелүүлэхийн тулд насан туршдаа ажиллана гээд бод доо гэж хэлсэн байдаг. Иймд зорилго тэмүүлэл, гүйцэтгэлтэй бай “боломжийг бүү хүлээ, боломжийг бүтээ” гэж зөвлөлөө.
Мөн Тайваний “Chaoyang University of Technology” их сургуульд хөвсгөл аймгаас инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд залууст тус сургуулийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулж тэдний сонирхосон асуултанд хариулт өгч хэлний мэдлэгээ дээшлүүлэн гадаадад суралцах боломж чам дээр ирэхэд хэлний оноогоо хамгаалсан байж өөрийгөө өөрчилж чадсан хэн бүхэнд Тайвань төдийгүй олон улсын бүх сургуулийн үүд хаалга нээлттэй байгаа талаар тэдэнд тайлбарлаж тэтгэлэгээр суралцаж Хөвсгөл аймагтаа төдийгүй Монгол Улсдаа эерэг өөрчлөлтийг бүтээлцэх бүтээлч нэгэн болоорой гэж сурагчид, оюутан залуусдаа урам зориг өглөө.
Тайваний Нанхуа Их Сургуулийн Төрийн удрирдлагын магистрант Ш.ОТГОН-ӨЛЗИЙ
Хөвсгөл аймаг, Мөрөн хот, 50*-100* EVENT HALL.
2019 оны хоёрдугаар сарын нэгэн.
Leave a Reply