СЭТГҮҮЛЧДИЙГ АНУ-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦУУЛЛАА

СЭТГҮҮЛЧДИЙГ АНУ-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦУУЛЛАА

СЭТГҮҮЛЧДИЙГ АНУ-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан АНУ-д зохион байгуулж буй англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх нэг сарын хугацаатай сургалтын гурав дахь удаагийн ээлжид Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон 16 сэтгүүлчдийн багийг ахлан батлагдсан хөтөлбөрийн дагуу тэднийг амжилттай суралцууллаа.

Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явагдсан уг сургалтад өмнө нь Монголын сэтгүүлчдийн хоёр ээлж суралцсан бөгөөд энэ удаагийн гурав дахь ээлжийг оролцуулан нийтдээ Монголын 50 орчим сэтгүүлчийг хамруулаад байна.

Сэтгүүлчид 2013 оны наймдугаар сарын 3-наас есдүгээр сарын 4 хүртэл бүтэн нэг сарын хугацаанд АНУ-д суралцаж, хэвлэл мэдээллийн мэргэжлийн чиглэлээр англи хэл эзэмшиж, Америкийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллага болох CNN, NBC, Washington Post зэрэг байгууллагад дадлага хийж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн юм.

Мөн дэлхийн 50 орчим орноос ирсэн мэргэжил нэгт сэтгүүлчидтэй нэг анги танхимд суралцсан юм. Олон улсын боловсролын Америк дахь консул нь АНУ-ын Вашингтон хотод байрлах олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн 40 улсад салбартай, мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх уриатай ажилладаг юм.

Тус байгууллага нь жилд ойролцоогоор гадаадын 3500 гаруй иргэнийг сургалтад хамруулж, 1500 орчим Америк оюутнуудыг бусад оронд суралцуулдаг ажээ.

Хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод байрлах Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилж элчин Сайд Б.Алтангэрэлтэй сэтгүүлчдийг уулзуулан Монгол Улс, АНУ хоорондын дипломат харилцааны асуудлаар ярилцлага хийж санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Ноён элчин сайдад дурсгалын зүйл гардуулж Монгол Улсыг АНУ-тай харилцах харилцаанд ахиц дэвшил гаргаж хоёр орны хоорондын бизнес эдийн засаг, иргэд хоорондын харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт манлайлал үзүүлэн сэтгэл гаргаж ажиллан түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.

2013 оны 08 сарын 23

АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хот.

 

 

 

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »