Цэлмэг хөх тэнгэр, ноён оргил уулс, өргөн тал хөндий, хангай говь, мөрөн голууд хосолсон Монголын сайхан эх оронд маань өвсний шим жигдэрч, өнгөтэй сайхан дэлгэр цаг тохиож байна.
Үндэсний их баяр наадам бол Монголчууд бидний халуун түүх, гэгээн хүсэл, хамтын хүчийг илтгэсэн уламжлал, шинэчлэл, хөгжил дэвшил, эв нэгдлийн билгэ тэмдэг гэж хувьдаа үздэг билээ.
Монгол хүн байгаа газар бүрт Монгол наадмын өнгө гийж, уламжлал соёлоо дээдэлж, урагшлах золбоог илтгэсэн сайны билэгт яриа өрнөж байна. Энэхүү мэндчилгээг үзэж байгаа бүгдэд нь ажил хөдөлмөрийн амжилт, бүтээл туурвилын эрчим, сайн сайхны ерөөлийг өргөе.
Эрхий мэргэн харваачдын маань цэц мэргэн, аргамаг шандаст хүлгийн сойлго төгс, хүчит бөхүүдийн бяр даацтай, мэх уран, шагайн харвааны оноч дүүрэн байхыг ерөөе.
САНАА ЦАГААН ЗАЯА ТЭГШ САЙХАН НААДААРАЙ
Leave a Reply