Нанхуа их сургуулийн 22 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо

Нанхуа их сургуулийн 22 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо

Нанхуа их сургуулийн 22 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо

Тайваны Нанхуа Их сургууль 1996 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд олон төрлийн хичээлийг төрөлжүүлсэн Тайваны анхдагч сургуулиудын нэг юм. Тус их сургууль нь олон улсын их сургуулиудын консерциумын “Cross-Nation University” систем нэвтрүүлсэн бүс нутагтаа анхны сургууль юм.

Ингээд суралцагчийн хувьд Нанхуа их сургуулийн талаарх товч танилцуулгыг та бүхэндээ хүргэе. Тус сургуульд 220 гаруй эрдэмтэн багш нар бүтэн цагаар хичээл заадаг бөгөөд тэдний 91 хувь нь докторын зэрэгтэй. Одоогоор 5500 гаруй оюутан элсэн суралцаж байгаа бөгөөд тэдний  78 хувь нь бакалаварын анги 22 хувь нь мастерийн ангийн оюутнууд юм. Сургууль нь дотроо таван коллежээс бүрддэг бөгөөд Менежмент, Хүмүүнлэг, Нийгмийн шинжлэх ухаан, Урлаг ба Дизайн, Шинжлэх ухаан Технологийн коллежед хуваагддаг мөн бакалаврын 20, Мастерийн 24, Докторын нэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Сургуулийн гурван дотуур байрандаа 2000 гаруй оюутан суралцуулах боломжтой бөгөөд оютнуудын суралцах болон чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх орчинг бүрдүүлсэн байгалийн үзэсгэлэнт ой модоор хүрээлүүлсэн 630,000 метр квдрат газар нутагт кампус хэлбэрээр   амьдарч, ногоон орчин бүрдүүлсэн сургуулиар Тайвандаа эхний 6 дугаарт эрэмбэлэгддэг сургууль юм.

Оюутан сурагчдынхаа дунд эрдэм шинжилгээ болон соёлын солилцооны хөтөлбөр  шинжлэн ухаан, танин мэдэхүй, нийгэм, соёлын хөтөлбөрүүд хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохин байгуулдаг. Нанхуа их сургууль нь олон улсын их дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд 2+2 хөтөлбөрийг давхар хэрэгжүүлдэг. Энэ нь баклаварын ангийн оюутнуудаа эхний хоёр жил тус сургуульд амжилттай суралцаж төгсөөд сүүлийн хоёр жил нь Америк, Англи, Япон, Өмнөд Солонгос, Итали, Спани, Полшь, Авсрлали, Хятад, Тайланд, Филиппин, Бразил, Чили улсуудад  суралцан төгсгөж хоёр төгсөлтийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлсэн сургууль юм.

Зуны болон өвлийн улиралуудад богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бөгөөд түүд нь Cambridge, Berkeley зэрэг барууны их сургуулиуд багтдаг. Одоогоор тус сургуульд 30 гаруй орноос 400 гаруй гадаад оюутан суралцаж байна.

Тайваны Нанхуа их сургуулийн нийтийн бодлого, төрийн удирдлагын мастерийн ангийн оюутан Ш.Отгон-Өлзий
Тайвань Чиай Хот. Нанхуа их сургууль 2018 оны 3 дугаар сарын 23.

 

nanhua_otgonulzii

nanhua_otgonulzii2

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »