Монголбрэнд төсөлд залуусын "1206" брэндийг дэмжиж оролцууллаа

Монголбрэнд төсөлд залуусын "1206" брэндийг дэмжиж оролцууллаа

Монголбрэнд төсөлд залуусын “1206” брэндийг дэмжиж оролцууллаа

Монголчууд бид өдөр тутмын бэлэн хувцас, хэрэглээгээ эх орондоо үйлдвэрлэн хэрэглэж Монгол брэндүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. “ЭМ ЖИ ЭНД ЭФ ЭС” ХХК нь 2014 оноос эхлэн 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдан өнөөдөр үндэсний үйлдвэрлэлд өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Бэлэн хувцас үйдвэрлэлийн салбарт өөрийн шинэ төслөө Их монгол улс байгуулагдсан түүхт оноор бэлэгшээн  “1206” хэмээн нэрлэжээ.

“1206” Монголын брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлэн дотоодын хэрэглэгчидэд хэдийнээ танигдаад байгаа билээ. Тэд хэрэглэгчиддээ олон нэр төрлийн, шинэлэг, загварлаг бараа бүтээгдэхүүнээ цаг алдахгүй танилцуулан хүргэж байх үүднээс “Madam X” загварын студитэй нэгдэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлжээ. Ингэснээр 10 гаруй ажлын байрыг шинээр бий болгон жилд 10000 гаруй бэлэн хувцас оёх хүчин чадалтай үйлдвэр, тусгай захиалгын бэлэн хувцас оёх болон загвар зохион бүтээх загварын студи, нэрийн барааны дэлгүүр зэргийг нээн ажиллуулсан байна.

“1206” брэнд нь футболк майк, оффисын эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас, залуусын спорт хувцас үйлдвэрлэхээс гадна монгол хүний биеийн онцлогт тохируулан та бүхний хүссэн загвар материал , өнгө, тоо ширхэгийн өргөн сонголтоор бүх төрлийн оёмол бэлэн хувцсыг загварын шинэлэг шийдэлтэйгээр үйлдвэрлэн нийлүүлэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolbrand.mn/pr/2030 хаягаар хандаж авна уу.

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »