Хавар болоод сургуулиа төгсөх цаг хугацаа дөхсөн элсэлтийн шалгалт хаяанд ирсэн өдрүүдэд төгсөх ангийн охид, хөвгүүд маань ямар мэргэжил эзэмших, ямар сургуульд суралцах вэ гэсэн бодол бүгдэд байдаг. Тэднээс гадна эцэг эхчүүд ч мөн адил хүү, охиноо ямар мэдлэг мэргэжилтэй хүн болгох вэ? Ямар их сургуульд суралцуулах вэ? Хэрхэн их дээд сургуульд амжилттай элсэн суралцуулах вэ? Сургалтын төлбөрийг хэрхэн төлөх вэ? Гээд бүх хүмүүсийн туулж өнгөрүүлсэн асуултууд ар араасаа хөвөрдөг нь дамжиггүй.
Энэ удаад Мэргэжлийн Боловсролыг Дэмжих Сангийн тэргүүний хувьд сангийн удирдах зөвлөлийн зарим гишүүдтэйгээ хамтран нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчдад “Мэргэжлээ зөв сонгох нь Амжилтын эхлэл” сэдэвт уулзалт ярилцлага хийлээ.
Уулзалт ярилцлагад Мэргэжлийн Боловсоролыг Дэмжих Сангийн Удирдах зөвлөлийн гишүүн П.Галиндэв, “Татар” хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуун, “Манлалайх урлаг төв” ТББ-ийн төлөөлөлтэй хамтран зохион байгууллаа.
Мэргэжлээ зөв сонгоно гэдэг хэн бүхний өмнө мэдээж амаргүй даваа. Би юу сонирхдог, юу чаддаг, аль төрлийн хичээлдээ илүү амжилт гаргаж чадаж байгаа вэ? төгсөөд гарахад аль нь арай ахиу цалинтай вэ гээд ажлын байрны олдоц, өрсөлдөх чадвар ямар хэмжээнд байгаа бол, миний хүсэл мөрөөдөлд нийцэж байгаа юу, гээд бодох харьцуулах хариуцлагатай хандах зүйл олон. Тэгээд ч тэр олон мэргэжлээс хүссэнээ сонгож авна, сонгож авсан мэргэжилээрээ амжилттай сураад төгснө гэдэг амаргүй даваануудын нэг юм. Иймд мэргэжлээ сонгохдоо хариуцлагатай хандах нь “Амжилтын эхлэл” юм.
Мэргэжлээ зөв сонгох сонголт хийхийн тулд маш хариуцлагатай хандах нь таны ирээдүйн амьдралд маш том амжилтыг, аз жаргалыг авч ирдэг буруу дутуу дулимаг хандах юм бол дөрвөн жил их сургуулийг “өдөр өнжүүлхэд” явж буй мэт сонирхолгүй өнгөрөөж дипломтой олон ажилгүйчуудын тоог нэгээр нэмэх хэрэггүй, дээр нь ирээдүйд идэвхитэй ажиллаж амьдрах 40 жилийн хөдөлмөрөө сэтгэл дундуур, амжилт бүтээл тааруу өнгөрүүлэх эрсдэлтэй талаар тэдэнд зөвлөж бүтээлч, сэргэлэн цовоо, идэвхитэй байж амьдарлын турш нэгэн биений нөгөө тал болсон мэргэжилээ зөв сонгоод амжилт бүтээлтэй байгаарай, арван жилийн дараа энэхүү төгссөн төрлөх сургууль дээрээ хүрч ирж ирээдүй хойч болсон хүүхэд залуустаа “Мэргэжлээ зөв сонгох нь Амжилтын эхлэл” гэдэг сэдвээр уулзалт ярилцлага хийж дүү нартаа урам зориг өгөөрэй хэмээн нийт оролцогчиддоо хүсэн ерөөлөө.
Мэргэжлийн Боловсролыг Дэмжих Сангийн тэргүүн Ш.Отгон-Өлзий
Улаанбаатар Хот, Сонгинохайрхан дүүрэг.
Leave a Reply