Нохойг устгах биш Нохойн ферм байгуулах санал ирүүллээ

Нохойг устгах биш Нохойн ферм байгуулах санал ирүүллээ

Нохойг устгах биш Нохойн ферм байгуулах санал ирүүллээ

СХД-ийн 17-р хорооны иргэд сонгогчидтой уулзах үеээр 32-р байрны иргэн өндөр настан Лувсандоржийн Санжаа гуай үнэтэй хоёр санал ирүүллээ

  1. Нохойг устгах биш Нохойн ферм байгуулах.
  2. Малчдыг хөдөлмөр хамгааллын хувцастай болгох талаар ажил хэрэгч 2 санал хэлж байна түүнийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Нохойг устгах, савыг нь боох талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хэлэхдээ нийслэл хотод байгаа хараа хяналтгүй золбин ноходод 5 тэрбум төгрөг зарцуулж тэднийг устгах савыг нь боож гөлөглүүлэхгүй болгох талаар хэлж харагдсан. Оны эхний найман сарын байдлаар нийслэлд нийт 78500 нохойг буудаж устгаж. Нэг нохойг устгахад дунджаар 12500 төгрөг шаардагддаг бөгөөд жилд нохой устгалд 800 гаруй сая төгрөг зарцуулдаг гэнэ. Золбин нохдыг буудаж устгаж буй хэдий ч тоо нь буурахгүй байна. Улаанбаатар хотод 320 гаруй мянган золбин нохой байна гэсэн судалгааг "Зооноз" судлалын үндэсний төвөөс гаргажээ.

Миний бодохнээ нохой бол хүний итгэлт анд нөхөр эртнээс нааш нохойг ингэж хоморголон устгах, савыг нь боох ийм үйлдэл хийх нь аль ч талаасаа тийм таатай зүйл бус болов уу гэж боддог.

Нэг жилд 5 тэрбум төгрөг зарцуулна. Бүх нохойд хүрч ажиллах боломж муу. Түүний оронд нохойн фрем хотоос гадна тусгай бүсэд байгуулбал олон төрлийн ашиг тустай гэж харж байна. Жишээлбэл: Олон улсын чанар, стандарт, эрүүл ахуйн өндөр шаардлага хангасан фрем тэр 5 тэрбум төгрөгөөрөө барьж байгуулаад нохойн эрүүл аюулгүй чанар стандарт хангасан махыг боловсруулж нохойн мах хүнсэндээ хэрэглэдэг улс орнуудад экспорт хийх. Хоёрдугаарт нохойн арьсыг нь өндөр технологийн боловсруулалтаар эцсийн бүтээгдэхүүн болгон сибирь, хойд туйл, хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудад гаргаж худалдах, үүлдэр угсааг ялгаж сургуультай тусгай зориулалтын нохой бэлтгэж түүнийг зохих байгууллагад ашиглах гээд олон боломж байна. Нийгмийн талаас авч үзвэл манай дүүрэг хороонд одоо ажилгүй орлогогүй залуус их байна. Тухайн фрем ашиглалтанд орвол олон арван залуус ажлын байраар хангагдаж ажилтай орлоготой монгол хүний тоо нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.

Нохойг бүгдийг нь байхгүй болговол зарим талаараа тусгүй байж ч болох талтай орчны эрүүл мэндэд сөрөг нөлөөтөй ч байж болно. Орчны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зарим хүнсний хог хаягдал хогийн зориулалтын болон зориулалтын бус цэгүүдэд төвлөрөөд устгагдаж хоргүй болохоос өмнө нян бактери болон үржиж олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй тэр зүйлийг өмнө нь идэж устгаж боловсруулдаг нэг ёсондоо бол гал хамгаалагчийн үүрэг, тэнцвэржүүлэгч болдог гэж боддог. Иймд тэр их төсвийн мөнгийг зарлага биш орлого болгож ажлын байр нэмэгдүүлэх талаас нь тооцож үзвэл ямар вэ гэдэг саналыг дэвшүүлж байна.

2016-10-06sanjaaguia0

Хоёрдугаарт

Малчдыг хөдөлмөр хамгаалах хувцастай болгох талаар санал

Монгол эх орон минь өргөн дэлгэр нутагтай.  Арвин баялаг мал сүрэгтэй баатарлаг малчид та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд мал сүрэг нь жилээс жилд өсөн үржиж, ард түмэн биднийгээ тэжээн хооллож ирсэн уламжлалтай.

Сүүлийн жилүүдэд байгаль дэлхийн араншин эрс өөрчлөгдөж, цаг уурын аюултай үзэгдэл ойр ойрхон гарч хор хохирол үлдээх боллоо. Энэ аюултай үзэгдэл нь хүчтэй цасан болон шороон шуурга, гэнэтийн их устай бороо, мөндөр орох үзэгдлүүд тохиолдож, малчин та бүхэнд хор хөнөөлөө үлдээж байгаа явдлыг сонсож, сэтгэл их зовинож байдаг.

Ийм аюултай гэнэтийн үзэгдлүүд гарахгүй гэх баталгаагүй. Үүний учир малчин та бүхэнд хот суурийн газрын бид хэрхэн туслахын тухай бодох юм аа. Малчин та бүхэн байгалийн аюултай үзэгдлээс биеэ хамгаалах хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл байнга авч явах хэрэгтэй. Хүнд үед ашиглаж занших, амь биеэ хамгаалах бололцоотой, энэ зорилгын үүднээс дараах саналыг та бүхний сонорт хүргэж байгааг хүлээн авна уу. Малчин айл бүхэн малчны үүргэвчтэй байх хэрэгтэй байна. Энэ үүргэвчинд байх зүйлсийг товч танилцуулъя.

Малчны үүргэвчинд байхзүйлсийн жагсаалт:

  1. Сайн чанарын үүргэвч
  2. Өмд, цамц, малгай үргэлж хийгдсэн (Комбинзон) 1ширхэг
  3. Нимгэн, зузаан хуруутай бээлий 2 ширхэг
  4. Жижиг транзистор 1 ширхэг
  5. Дуран 1 буюу 2 нүдний байж болно. 1 ширхэг
  6. Зүг чиг заагч (Компасс) 1 ширхэг
  7. Дохио өгөх гар чийдэн 1 ширхэг
  8. Нар, салхинаас хамгаалах нүдний шил 1 ширхэг
  9. Амны хаалт (маск )
  10. Асаагуур, шүдэнз тус тус 1 ширхэг
  11. 5 – 1 литр багтаамжтай халуун сав 1 ширхэг
  12. Хүнсний зүйлс Борц, гоймон, будаа, боорцог гэх мэт
  13. Эмийн сангийн хайрцаг (Эмүүд, боолт, иод, спирт, хөвөн гэх мэт )
  14. Сайн чанарын гар утас 1 ширхэг
  15. Дохио өгөх дарцаг 4*60 харьцаатай цагаан, улаан
  16. Жижиг майхан аяны, эсвэл хөнжил

Эдгээр зүйлсийг үүргэвчинд байнга бэлэн хийсэн байх ёстой. Цаг агаар муудсан үед алс зайтай газар малд явах, эрэлд явах, хадлан тэжээлд бэлтгэх, өвөлжөө, намаржаагаа засаж сэлбэх гээд гэрээсээ хол явах үедээ байнга авч явах хэрэгтэй. Айлд нэгээс хоёр ширхэг байхад болно.

Малчины хөдөлмөр хамгаалын хувцас хувцасны онцлогууд :

  1. Салхи ус нэвтрэхгүй, буцаж хөлөргөхгүй материалтай байх
  2. Бие засахад саадгүй ар тал, урд тал
  3. Өмсөж тайлахад хялбар хөвөрдөг товчтой
  4. Хэмжээ том учир гадуур хувцасаа тайлахгүй.

Бие жижиг хүн багасгах кнопон болон наалдах

Хасууртай. Мөн уяагаар ч богиносгоно.

  1. Хувцасны материал нь хөнгөн , нимгэн, бат бөх,

Эдэлгээ даах чадвартай байна.

  1. Уул хувцас нь комбинзон маяг загварт хамаарна.

Өмд, цамц, малгай бүгд үргэлж хийгдэнэ.

Өвдөг, тохой, суудал давхар оёдолтой байна.

Мөн оёдол нь бат бөх утсаар давхар, үзэмжтэй оёдолтой байна.

Хувцасны өнгө морь, мал үргэхгүй даруухан байх дээл гуталны гадуур өмсөх бололцоотой элбэг байх.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ажлын хувцас үйлдэврлэдэг үндэсний үйлвэрлэгчид олноор бий болж байна тэд эдгээр санааг ажил болгон хамтран хэрэгжүүлж чадвал нэгдүгээрт үндэсний үйлдвэрлэгчид ажил орлого нэмэгдэнэ, хоёрдугаарт малчдын аж амьдралд ч чухал сайн үр нөлөөг авчирах нь гарцаагүй юм.

Санаачлагч: СХД-ийн 17-р хорооны 32 дугаар байрны иргэн өндөр настан Лувсандоржийн Санжаа 2016 оны 10 дугаар сарын 06. Холбоо барих утас: 89989455

Иргэдийнхээ бүтээлч санааг ажил болгохын төлөө зүтгэнэ. СХД-ийн 17 дугаар хорооны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ш.Отгон-Өлзий

2016-10-06sanjaaguia1

2016-10-06sanjaaguia3

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »