Нүүдэлчин соёлын фестивальд Хөвсгөл аймгийнхан соёлоо сурталчилж байна

Нүүдэлчин соёлын фестивальд Хөвсгөл аймгийнхан соёлоо сурталчилж байна

Нүүдэлчин соёлын фестивальд Хөвсгөл аймгийнхан соёлоо сурталчилж байна

 Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа бөгөөд Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.
2024 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд зохион байгуулж байна.
  Хөвсгөл Аймгийн Засаг дарга Пилжээгийн Лхагважав болон өвлөн уламжлагчид түмэн олондоо нутгийн соёлоо сурталчилж, органик бүтээгдэхүүний дээжийг түгээсээр…
Энэ жилийн “Нүүдэлчин” соёлын фестивальд Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, Ази, Европ, Өмнөд Америк тивийн 12 улс орнуудын 150 гаруй төлөөлөл оролцож байна.
Жуулчид, үзэгчид отог, өртөө бүрээр зочлон өв соёлтой танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлжээ.
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД 21 АЙМАГ, НИЙСЛЭЛЭЭС 900 ОРЧИМ, ГАДААДЫН 12 ОРНЫ 150 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧ ОРОЛЦОЖ БАЙНА

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »