МОНГОЛЫН АНДГАЙ “ЗА” АНДГАЙ БУЙ ЗА...

МОНГОЛЫН АНДГАЙ “ЗА”  АНДГАЙ БУЙ ЗА...

МОНГОЛЫН АНДГАЙ “ЗА” АНДГАЙ БУЙ ЗА…

МОНГОЛЫН АНДГАЙ “ЗА”  АНДГАЙ БУЙ ЗА...

Амлалт бол төлөвлөгөө

“Утааг ялав”, “Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна”, “Татвар нэмэхгүй”, Зээлийн хүүг бууруулж, 1 хувиас хэтрүүлэхгүй”, “Шатахууны үнийг 20-30 хувь бууруулна”...

“Хүчээ нэгтгэе!” уриатай улс төрийн хүчний сонгуулийн амлалтыг та санаж байна уу? Цаг хугацаа хоржоонтой. Он цаг өнгөрлөө ч цаасанд үлдсэн мөр, дэлгэцэнд хадагдсан бичлэг баримт болон үлддэг. Ой санамж охорхон байж болох ч хэлснээ хэрэгжүүлдэг нь хэн бэ гэдгийг сануулах үүднээс өнгөрсөн цаг руу бяцхан аялал хийцгээе.

Ердөө хоёрхон жишээ:

  • 2012-2016 онд Ардчилсан нам аймгуудыг нийслэлтэй авто замаар холбоно гэсэн амлалтаа 100 хувь биелүүлсэн. Ардчилсан нам засаглаж байхад 3000 км авто зам тавьсан бол өнөөгийн эрх баригчид өнгөрсөн найман жил 300 км зам тавьж чадсангүй. Дарханы зам уу... Цааш нь ярих шаардлагагүй биз.
  • Ардчилсан нам анхлан урт хугацаатай, бага хүүтэй ипотекийн зээлээр иргэдээ орон сууцжуулна гэж амлаж байлаа. 2012-2016 онд засгийн эрх барьж байх хугацаандаа 80 мянган айлыг шинэ орон сууцанд оруулжээ. Тэгвэл өнөөгийн эрх баригчид өнгөрсөн 8 жилд үүнээс 2 дахин бага буюу ердөө 40 мянган айлыг орон сууцжуулжээ. АН 4 жилд 80 мянган айл, МАН 8 жилд 40 мянган өрх…

Ардчилсан нам хэлснээ хийдэг, амласнаа биелүүлдэг нам гэдгийг анзаарч нотлох хоёрхон баримт энэ. Мал хувьчилсан, хүүхдийн мөнгө олгодог болсон, чөлөөт эдийн засгийг дэмжсэн, авлига хулгайн үүр болсон төрийн өмчийг хувьчилсан гээд амлалт-ажил, зорилт-биелэлтийн жагсаалт урт. Яагаад гэвэл:

 

  • Ардчилсан нам бол авдаг биш өгдөг нам.
  • Өмч хураадаг биш хувьчилдаг нам.
  • Татвар нэмдэг биш бууруулдаг нам.
  • Эрх чөлөөг хумьдаг биш түгээдэг нам.

АН-ын итгэл үнэмшил бол даргын шийдвэр биш хуулийн засаглал. АН төрийн дарангуйлал бус хувь хүний эрх чөлөөний талд зогсдог. Ардчилагчид хувийн өмчит, олон тулгуурт эдийн засгийн төлөө байдаг. Иргэндээ ээлтэй эдийн засгийг бүтээх, чөлөөт эдийн засгийн чиг баримжаа бол хөгжлийн стратеги нь. Төрийн аль болох бага оролцоотой чөлөөт өрсөлдөөн бол тэдний зарчим. Татварын дарамтыг багасгах, ажлын байр бий болгох, иргэд, ах ахуйн нэгжүүдээ өсгөх, чадавхжуулах зорилго Ардчилсан намынх.

Мөрийн хөтөлбөр гэдэг мөрөөдлийн жагсаалт биш. Улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр бол засгийн эрх авбал заавал хийх ажлын жагсаалт, бодит төлөвлөгөө байх ёстой. Тийм ч учраас 2024 оны УИХ-ын сонгуульд оролцож байгаа Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “Эрчимт хөгжлийн төлөвлөгөө” нэртэй. Заавал хүрэх 9 гол зорилт, ард нь гарах 90 үндсэн ажил, нарийн төлвөлөсөн 900 дэд заалттай хөгжлийн төлөвлөгөө.

Монголын андгай “За” буйзаа гэх алдартай үг бий. Ардчилсан намын андгайлж хэлсэн “За” дотор ямар зорилт байна?

  • Татвар бууруулна. Төсөв танана.
  • Утааг устгана. Түгжрэлийг бууруулна.
  • Ипотекийн зээлийн хүүг бууруулж, сарын төлөлтийг багасгана.
  • Тог тасрахгүй, шатахуун тасалдахгүй болгоно.
  • Зуданд зутардаггүй чинээлэг малчинтай болно.
  • Хүссэн газраа хүрэх 3000 км авто зам барина.
  • Хашаандаа сайхан амьдарна.
  • Авлигын ялын бодлогыг гурав дахин чангаруулна.
  • Хотын даргаа иргэд сонгоно. Яамдын тоог цөөлнө.

Сүүлийн хэдэн жил өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж буй Монгол орны тухай эрх баригчид маань ярьж байна. Тэдний амлалт бүтдэг бол Улаанбаатарынхан өнөөдөр бүгд орон сууцанд орж, ажилдаа метрогоор зорчиж байгаа. Тэдний ам ажил зөрдөггүй сэн бол аймгийн төвүүдэд үйлдвэрүүд сүндэрлэчихсан байлгүй яах вэ. Малчид маань өнөөдөр банкны барьцаан дахь хэдэн ямаанаасаа ноолуур гарахыг хүлээж суухгүй л байх. Дарга нарын сүүлийн 8 жил амлаж ярьсан нь биелсэн бол хэний хүн миний ажлыг авах бол гэж төрийн албан хаагчид маань сонгууль бүрийн дараа сэмхэн түгшиж суухаа больсон байх ёстой. Эрх баригчид өөрсдөө өрмийг нь авч идчихээд, иргэддээ хусмыг нь тараахдаа өрийн данс л зузаалжээ. Яг л жирийн иргэн жижиг дэлгүүрт  өр гээд нэрээ бичүүлж үмх мах авдаг шиг…

Эгэл иргэд, жирийн монгол хүн асууж байна. Маш энгийн хэдхэн асуулт…

  • Гэр хороололд хөгжил дэвшил, хүний наад захын хэрэглээ, тохижилт хэзээ очих юм бэ?
  • Орон сууцанд орох гэдэг иргэдийн маань мөрөөдөл хэзээ биелэх вэ?
  • Ингэхэд Дарханы зам хэзээ бүрэн орох юм бэ?
  • Монгол улс модон жорлонгоосоо хэзээ салах вэ?
  • Хэзээ болтол малчид нь ноолуурын үнэ, улс нь нүүрсний үнээс хамаарч амьдрах вэ?
  • Гэснээс орон сууцанд халуун ус хэзээ ирэх вэ?
  • Найрлаж дуусаад шартах шиг дайрч ирэх маргаашийн хүнд өдрүүдийг Монгол улс хэзээ, яаж давах вэ?

“ХЭЗЭЭ?” гэдэг ийм энгийн асуултад бултаж булзааруулахгүй хариулж чаддаг төртэй байхын тулд 6 дугаар сарын 28-нд ӨӨР СОНГОЛТ хийнэ. Алдагдсан 8 жилийг алдааг засна. Дөрвөн жилийн дотор буюу 2028 он гэхэд монгол хүний амьдралын түвшинг эрс сайжруулж, хувь хүний эдийн засгийн эрх, эрх чөлөөг баталгаажуулан шударга ёс төлөвшсөн, гэрэл гэгээтэй тийм нийгмийг бүтээх болно.

Ш.ОТГОН-ӨЛЗИЙ

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »