Монгол Брэнд холбооноос АНУ-ын Лас Вегас хотод Бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжууд, АНУ-ын хил гааль, татвар, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын боломжууд, зах зээлийн судалгаа, брэнд маркетинг хэрхэн хийх, экспорт, импортын нөхцөлүүд, үйл ажиллагааны стратеги, худалдаа хамтын ажиллагааны байгууллагуудтай танилцах, хамтран ажиллах эхлэлийн хөтөлбөрүүд багтсан сургалт арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Лас Вегасын их сургуулийн олон улсын бизнес маркетингийн оюутнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтынхаа эхэнд Монгол Улсынхаа нийгэмд эдийн засгийн талаарх танилцуулгыг хийгээд Монгол Улсын бизнесийн орчин, гадаад худалдааны өнөөгийн байдал, экспортод чиглэгдсэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа.
Монгол Улсын уул уурхайн бус салбар өсөлттэй хөгжих шатандаа орсон, олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад чанар стандарт, хэрэглэгчдийн зан төлөв, худалдаа маркетинг, гааль татварын асуудал, борлуулалт, худалдаа гээд олон зүйлс саад тотгор ихтэй байдаг, эдгээр саад тотгорыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд арилгах, шинээр хөгжиж буй бизнес, түүхий эд, нөөц боломжууд, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах боломжуудыг хуваалцлаа.
Тус ангийн оюутан залуусыг сургуулиа амжилттай төгсөөд Монгол Улсад хүрэлцэн очиж өрсөлдөөн багатай боломж өндөртэй газар сурсан мэдсэн зүйлсээ амьдралд хэрэгжүүлж шинэ зах зээлд том бизнесүүдтэй хамтран шийдлүүдийг хуваалцаж оюутнуудын болон хоёр багшийн сонирхсон асуултуудад хариуллаа.
Энэ жилийг Монгол Улсын засгийн газраас Монголд зочлох жил болгон зарласан тул ангиараа багш нартайгаа зуны интерншип хөтөлбөр Монгол Улсад хийхийг уриад хэрэв ирэх шийдвэр гаргавал бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн уулзалтыг хийлээ.
Тэдэнд зориулж БОЛОМЖИЙГ БҮҮ ХҮЛЭЭ, БОЛОМЖИЙГ БҮТЭЭ, Монгол Улс ардчилсан нээлттэй хөгжиж буй залуусын ирээдүйтэй улс тавтай морил гэдэг үгээр оюутан залуустай хийсэн уулзалтаа өндөрлүүлээ.
Welcome to Mongolia
Leave a Reply