Хөвсгөлийн хөгжлийн форум хэлэлцүүлэг бүрэн эхээрээ
“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ХӨВСГӨЛИЙН СЭРГЭЛТ 2023” нээлттэй хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүдийг бүрэн эхээр нь хуваалцаж байна
Нээлттэй Хөвсгөл 2023 нэгдсэн цогц арга хэмжээ анх удаа Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан билээ.
Энэхүү уулзалт хэлэлцүүлгээр Хөвсгөлийн эко аялал жуулчлал, органик хүнс, хөрөнгө оруулалтын боломж зэрэг сэдвүүдийг онцолж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн холбогдох албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, орон нутгийн төлөөлөл оролцлоо.
1. Аялал жуулчлалын ЭКО БҮС: Аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн хэтийн төлөв, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл /Орон нутгийн онцлог, оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурласан “Тогтвортой, Эко аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх бодлого/ хэлэлцүүлэг
2. ОРГАНИК- ХӨВСГӨЛ: Хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдлыг танилцуулах, органик тариалалт, махны аж ахуйн салбарт баримталж байгаа бодлого, тулгамдаж буй асуудлууд, гарц, шийдэл, /Хөвсгөл аймаг эрүүл бүс болох, Органик –Хөвсгөл бодлого хэрэгжүүлэх/ хэлэлцүүлэг
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ: Хөрөнгө оруулалтын орчин, аж ахуйн нэгжүүдийн чадамж, бараа, үйлчилгээний өрсөлдөх чадварын талаарх судалгаа, мэдээлэл, хэлэлцүүлэг.
Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн онцлогтой үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүдэд хөрөнгө оруулалт хийх “Хөрөнгө оруулалтын сан”-гийн нээлт боллоо.
2023 оны 10 сарын 7 Улаанбаатар хот
"ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ХӨВСГӨЛИЙН СЭРГЭЛТ" хэлэлцүүлгийн Модератор Шагдарсүрэнгийн ОТГОН-ӨЛЗИЙ
Leave a Reply