Хөвсгөлийн Ид шидийн орон төслийн багт хүүхдийн хөлбөмбөгийн бэлтгэлд зориулан бөмбөг хүргүүллээ

Хөвсгөлийн Ид шидийн орон төслийн багт хүүхдийн хөлбөмбөгийн бэлтгэлд зориулан бөмбөг хүргүүллээ

Хөвсгөлийн Ид шидийн орон төслийн багт хүүхдийн хөлбөмбөгийн бэлтгэлд зориулан бөмбөг хүргүүллээ

Хөвсгөлийн Ид шидийн орон төслийн багт Монголын хөлбөмбөгийн Холбооноос хүүхдийн хөлбөмбөгийн бэлтгэлд зориулан бэлтгэлийн бөмбөг хүргүүллээ.

Ид шидийн орон - Хөвсгөл Төслийн тухай

Төсөл санаачлагч: “Лантуун дохио” ТББ
Төсөл хэрэгжүүлэгч: "Шидэт урц" ТББ, “Лантуун Дохио” ТББ
Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2022.06-2023.09 сар
Төсөл хэрэгжих газар, байршил: Хөвсгөл аймгийн Мөрөн хот
Ид шидийн орон жишиг загвар нь хөгжлийн хөтөлбөрт суурилсан урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг ойлголтыг түгээх, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж, тухайн орон нутгийн хүүхэд залууст тэгш боломж, хүртээмжийг бий болгох зорилгоор тус төсөл хэрэгжиж эхэлсэн.
Төслийн үндсэн зорилго
“Ид Шидийн Орон” 1, 2 төвийн туршлагад үндэслэн орон нутагт жишиг төв байгуулж, хөгжилд суурилсан хамгааллын үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, хүртээмжтэй байдлыг хангасан сайн туршлага бүтээх замаар хүүхдэд ээлтэй орон нутгийг бий болгох.

Хүүхэд хөгжлийн төв
Сэтгэл зүйн үйлчилгээ
Кофе шоп болон номын сан
Олон төрлийн сургалт
Оффис, хурлын өрөө
Үйл ажиллагааны зорилго
“Ид шидийн орон - Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн тасралтгүй тогтмол үйл ажиллагааг хангах, тэгш хүртээмж бүхий хүүхэд хөгжлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх

Төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан
“Ид шидийн орон - Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн тасралтгүй тогтмол үйл ажиллагааг хангах, тэгш хүртээмж бүхий хүүхэд хөгжлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх

Хөвсгөл аймаг нь хүн амын тоо, тэр дундаа хүүхэд залуучуудын тоогоороо Улаанбаатар хотын дараа эрэмбэлэгддэг томоохон аймгийн нэг. Тэр чинээгээрээ хүүхдэд чиглэсэн хөгжил хамгааллын үйлчилгээ нэн шаардлагатайд тооцогддог орон нутаг юм.
Төслийн үр өгөөж
Хүүхэд, залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар орон нутгийн хүүхдүүдийн нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, ойлголттой болоход нөлөөлөх

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй кейсийг эрт илрүүлж хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сэтгэл зүйн болон нийгэмшүүлэх хөтөлбөрт хамруулах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад холбон зуучлах, эргэн мэдээллэх тогтолцоог орон нутагт бий болгох

Хүүхдийн эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эцэг, эхчүүд рүү чиглэсэн эерэг нөлөөлөл үзүүлэх, эерэг хүмүүжлийн аргыг таниулах зорилготой төсөл юм.

Хүүхэд бүрийн ирээдүй гэрэлтэй байг.
Ид шидийн орон Хөвсгөл
Цэгмидийн Хуншагай
Tuvshinjargal Bukhsuuri

 

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »